Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар сайд нар мэдээлж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ч.Номин “И бизнес платформоор дамжуулан бизнесээ нээхээс хаах хүртлээ цахимаар үйлчилгээ авах боломжтой болно. Мөн ААН-үүд платформ дээр тавигдсан 15 төрлийн загвар гэрээг ашиглан цахимаар гэрээ байгуулах боломжтой болно.
Чөлөөлье санаачилгын хүрээнд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар аппликейшн, банкнаас гэрээ хийхгүйгээр зээлийн гэрээ байгуулах боломжийг бий болгож байгаа.
Өнгөрсөн долоо хоногт болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлаар "3а гэвэл заавал хий” гэдэг санаачилга гаргасан. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас И монголиа дээр эрсдэл мэдээлэх цэс нэмсэн. Эсдлийн талаарх мэдээллийг иргэд мэдээлэх боломжтой бөгөөд бид энэ мэдээллийг 11-11 төвд нэгтгээд хариуцах байгууллага руу нь шилжүүлэх тогтолцоо үүсэж байгаа. Өнгөрсөн хугацаанд 125 гаруй мэдээлэл ирсэн байна.
Мөн Influencerdata.mn цахим хуудаст ахмад, түр хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд хүртээмжийг нэмэгдүүлэх боломж юу байна вэ гэдгийг мэдээлэх боломжтой.
Үүнээс гадна “И монголиа”-д эрсдэл тулгарсан тохиолдолд онцгой, түргэн, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлж байгаа” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна