"Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом” хагарсны дараа хүүхдийн бие дээр улаан тууралт гарах, амьсгал боогдох шинж тэмдэг илэрчээ.
Тодруулбал, "Эмнэлгийн байгууллага дээр сүүлийн хоёр хоногт "буузан тоглоом"-ыг хагалсантай холбоотой харшил урвал болон, арьс цочирсон шинж тэмдгүүдтэй хүүхдүүд нэлээдгүй илэрч байна. Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ энэхүү тоглоомыг авч өгөхгүй байх, хэрэглэснийх нь дараа гарыг нь сайн угаалгах арга хэмжээ авах хэрэгтэйг" мэргэжлийн эмч зөвлөлөө.
Мөн хүүхдийн арьсан дээр том гөвдрүүт улаан тууралт гарах, амьсгалын зам боогдох зэрэг шинж тэмдэгүүдээр илэрч байгаа учраас энэхүү тоглоомоор тоглуулахгүй байх хэрэгтэй. Энэхүү шинж тэмдгүүд хүндэрсэн тохиолдолд амьсгалын зам, дотор салстад хаван үүссэнээр амьсгалын зам боогдох, цаашлаад амь насанд эрсдэл үүсэх аюултай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна