Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник тоног төхөөрөмжийн хангамж өнөөдрийн байдлаар 41.6 хувьтай байгаа

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 1 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Улсын Онцгой комиссын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр, УОК-ын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг ярилцан шийдвэрлэсэн. УОК гамшгаас хамгаалах хуулийн хүрээнд явагддаг. Гамшгаас хамгаалах хууль нь өнөөдөр үүсээд байгаа ирээдүйд үүсэж болзошгүй асуудлуудыг эрх зүйн хувьд бүрэн шийдвэрлэх чадамжгүй гэж үзэн өнгөрсөн сарын хугацаанд гамшгаас хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалыг шинээр боловсруулж дагалдах хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлдэж байна. 

Улсын нөөцийн тухай хуулийг эдийн засгийн чиг баримжаатай эргэлтэнд оруулж, онцгой шаардлага тохиолдоход хувийн хэвшлүүдтэй хамтарсан байдлаар шийдэх хууль эрх зүйн орчныг засгийн газрын түвшинд хэлэлцэж УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Стандарттай холбоотой хууль эрх зүйн орчны үзэл баримтлал өнөөдрөөс гурван долоо хоногийн өмнө батлагдаж холбогдох хуульд засгийн газрын бүх яамдуудаас санал авч нэгтгэн хэлэлцүүлж Улсын их хуралд өргөн барихаар бэлтгэгдэж байгаа. 

Төв аймгийн Заамар суманд үүссэн харамсалтай үйл явдалтай холбогдуулан хянаот шалгалтын явцын дүнтэй танилцлаа. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг УОК батлаж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулаад хэд хэдэн шийдвэрийг гаргасан.

-Заамар суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор онгорхой байгаа нүхийг бөглөх ажил хэдэн хувьтай явж байгаа вэ? Нийт хичнээн онгорхой нүх байсан бэ? Хоёрдугаарт Онцгой байдлын ерөнхий газарт дээшээ гардаг шат, шаардлагатай бүх төхөөрөмж байгаа атал сүүлийн хоёр тохиололд яагаад ашиглаагүй вэ? Ер нь яг байгаа юу? Та өөрөө харсан уу?

Хэрэг явдал болсон газар би өөрөө очиж танилцсан. Осолдож эндсэн хүүхдийн ар гэрийнхэнтэй ч уулзсан. Хэвлэл мэдээллийнхийг дагуулж яваагүй. Хүний зовлонг буруу мушгиж элдэв зүйл ярихаас зайлсхийсэн. Ар гэр нь ийм хүсэлтийг тавьсан. 

Хяналт шалгалтын явцын талаарх зарим мэдээллүүдийг авлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд тэдэн нүх байна гэж хэлэх боломжгүй. Энэ хяналт шалгалгаар тогдоогдоно. Энэ бол хяналт хариуцлагын тогтолцоо алдагдсантай шууд холбоотой. Хуурамч бичиг баримтууд үйлдсэн байна. Одоо яригдаад байгаа Ред Булкан компани ч биш. Зөвхөн Заамар суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компани болон байгууллагуудын 13-т нь үзлэг хяналт шалгалтын ажлыг гүйцэтгээд явж байна.

Цаана нь олон байгууллагууд үлдсэн байгаа. Энэ хүрээнд УОК-оос нэмж шалгах ажлын хэсгээр цагдаагийн байгууллагыг оруулан гаргаж байгаа. Эцэг эхээс нь зөвшөөрөл авсны дагуу “Хотулан гүнж” гэх нэртэй шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Өнөөдөр хэдийгээр хууль эрх зүйн орчин нь хянаж шалгахад хязгаарлагдмал хэдий ч байгаа эрх зүйн орчинд нь нийцүүлэн улсын хэмжээнд үзлэг шалгалт хийхээс аргагүй болсон. Техник тоног төхөөрөмжтөй холбоотой асуудлыг ярьж байна. Энэ нь эргээд стандарттай холбоотой болж байгаа. 

Өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлыг хангах зорилготой, тэдгээр стандартыг мөрдлөг болгодог ажил санаатай санаагүй нь мэдэгдэхгүйгээр барилгын салбарт огт байхгүй болсон явж байна. Урьдчилан сэргийлэх арга зам бол стандарт шаардлагыг тогтмол мөрдүүлэх. Энэ тогтолцоо алдагдаад байна. Төр иргэний тухай, хяналт стандартын тухай хуулиар энэ эргэн сэргэнэ. Техник тоног төхөөрөмж үнэхээр дутмаг байгаа. 

Онцгой байдлын алба хаагчдын хэрэглэж байгаа хувцас, багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хангамж өнөөдрийн байдлаар 41.6 хувьтай байгаа. Энэ нь 100 хувь улсын төсөвөөс хараат байдаг. Гамшигаас хамгаалах тухай хуульд хэд хэдэн асуудлыг шинэчилж оруулж байгаа. Онцгой байдалтай тэмцэх байгууллагууд санхүүгийн хувьд бие даасан байх эрх зүйн орчныг боловсруулахгүй бол улсын төсөв харсан байдлаар явахгүй. Ойрын хугацаанд нийтдээ 5.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт онцгой байдлын салбартхийгдэнэ. Шаардлагатай техник технологийг худалдан авах цаг нь болсон. 5.5 их наядын хөрөнгө оруулснаар техник хангамж 80 хувьд хүргэх боломжтой. Заавал улсын төсөвт дарамт учруулахгүйгээр төр хувийн хэвшлүүвэй хамтраад энэ асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Онцгой байдал тартагтаа тулж үхмэл байдалд ороогүй. Ажлууд хийгдээд явагдаж байгаа. Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас 2 том тоног төхөөрөмж авах сонголтоо хийчихсэн байгаа. Сунадаг шаттай техник тоног төхөөрөмжөөр хангалаа гээд галаас урьдчилан сэргийлж чадна гэсэн үг биш. Стандарт мөрдлөгийг ханган ажиллах хэрэгтэй, иргэд албан газрууд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй байна.

-Хариуцлагын асуудал яригдах уу?

Яригдалгүй яахав. Хариуцлагын асуудал яригдаж байж цаашид энэ асуудал дахин давтагдахгүй байх асуудал яригдана. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд янз бүрийн осол аваараас болж 516 бага насны хүүхдүүд амь хохирсон байна.

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ямар бэлтгэл ажлууд хийгдэж байна?

Утаатай холбоотой асуудал яригдсан. Өнгөрсөн жил урд урдны жилүүдээсээ 30 хувиар утааны түвшин буурсан. Үүнийг ахиулах талаар холбогдох шийдвэрүүд гарсан. Эрчим хүчний найдвартай хангамж болон дулааны асуудлууд. Түүнд бэлэн байх бүх үүрэг чиглэлүүд өгөгдсөн байгаа.

-Манай улсын дрон БНХАУ-д туршилтад байгаа гэж байсан. Ашиглах боломжтой дрон худалдан авч болохгүй байсан уу?

Техникийн сонголтыг зөв хийж байх нь чухал. Нэг газар л гэхэд зургаан өөр улсын техник байгаад байдаг. Төвлөрсөн нэг газраас авбал эдийн засагт ч хэмнэлттэй.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг зөвхөн төр, тэр тусмаа засгийн газар хүлээдэг. Зөвхөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах урьчилан сэргийлэх хүрээнд төрийн хяналт шалгалт явагдана. Хяналт шалгалт хийж байна гээд айл гэр, аж ахуйн нэгж байгууллагаар нэгжлэх хийх ёсгүй. Энэ нь ил тод байх хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна