Г.Занданшатар: ЕБС-ийн багш болон сурагчид шатрын хичээл үзнэ

Б.Дашмаа
2 цаг 35 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар ерөнхий боловсролын сургуулиудад шатрын хичээл оруулах талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хүүхэд шатар тоглох нь ой тогтоолт болон хүмүүжилд сайн гэдэг нь тогтоогдсон. Дэлхийн Шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворковичтэй (Arkady Dvorkovich) сургуулийн шатрыг дэмжих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  Мөн Шатрын холбоо, Боловсролын яамтай хамтран ажиллахаар боллоо.

Бид 10 мянган шатраар бүх сургуулийг хангана. Сургуулийн багш нарыг шатар заах сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүхэд шатар тоглосноор хүмүүжлийн сайн нөлөө үзүүлэх болно" гэлээ. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна