Р.Эрдэнэбүрэн: Төрийн хэмнэлтийн тухай хууль зорилгоосоо ухарч, хэн сайн лоббидсон нь тойрогтоо хөрөнгө оруулалт авч чаддаг болсон

С.Гандэлгэр
2 цаг 9 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 1З гишүүний өргөн мэдүүлсэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн “Төрийн хэмнэлтийн тухай хууль зорилгоосоо ухарсан. Хэн сайн лоббидож байна тэр хүний тойрогт хөрөнгө оруулалт тавиад байдаг. Лоббидож  чадахгүй гишүүдийн тойрогт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг зургадугаар сарын 1 боллоо гээд хасчихдаг.  

Энэ талаар Сангийн яамны холбогдох албан тушаалтан “Төрийн хэмнэлтийн тухай хуульд тавдугаар сарын 31 хүртэл хугацааг гүйцэтгэл сайжруулахын тулд тусгайлан оруулж өгсөн. Яагаад гэвэл, таван сар гаруйн хугацаанд тендер зарлаад сонгон шалгаруулалт явагдаж, гэрээ хийх боломжтой хугацаа гэж үзсэн” гэлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна