Г.Занданшатар: Би анх дөрвөн настай байхдаа бусдыг харж шатар тоглохыг сурсан

Х.Есү
2 цаг 2 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр, “Дэлхийн багийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Хонг Конгт энэ сард болно. Энэхүү тэмцээнд шилдгүүдийн багт тоглох урилга ирсэн. Дэлхийн шатрын оддын багт тоглох урилга авсандаа баяртай байгаа.

Би анх дөрвөн настай байхдаа бусдыг харж байгаад шатар тоглохыг сурсан. Шатар хүүхдэд өөрөө шийдвэр гаргах чадварыг өгдөг. Би ажлаа өгсний дараа нийгмийн ажилд анхаарлаа хандуулж байна. Энэ бол зөвхөн тоглоом спорт биш. Олон талын ач холбогдолтой.

-Энэ хаврын чуулганаар парламенттай холбоотой маш олон хуулиуд орж ирж байна. Таны хувьд парламентын даргаар олон жил ажилласан хүний хувьд эдгээр хуулиудыг юу гэж харж байна вэ?

-Аливаа хуулиуд шинжлэх ухааны үндэстэй байх ёстой. Хоёрдугаарт олон түмний санал бодол дээр тулгуурласан байх ёстой. Энэ бол ардчиллын үнэт суурь зарчим. Энэ хуулийг би юм уу хэн нэгэн зөв буруу гэж үнэлж дүгнэхдээ гол нь биш, олон түмний санал бодлыг тусгасан нь хамгийн чухал гэж бодож байна” гэлээ.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.186.137
    19 минутын өмнө

    Шинжлэх ухааны үндэслэл нь ч юу юм бээ.. ямар шинжлэх ухааны нээлт хийх гэж байгаа биш. Хамгийн гол нь практикт тулгамдаж байгаа асуудлыг шийдэх бодлогын сайн хувилбар,улс орон, ард түмэнд ээлтэй, үр нөлөөтэй шийдвэр л байх ёстой ш дээ.ккк.

    Хариулах