Хар тамхины хэргээр 47 иргэн гадаад улсад ял эдэлж байна

С.Гандэлгэр
2 цаг 16 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн улмаас гадаад улсад Монгол Улсын нийт 47 иргэн хорих ял эдэлж байгаагаас 30 нь БНХАУ-дбайна. Мөн БНСУ-д зургаа, БНТУ-д тав, ХБНГУ-д хоёр, Малайз Улсад хоёр, Япон Улсад нэг, Камбож Улсад нэг иргэн хоригдож байгаа гэх мэдээллийг албаныхан өглөө. 

2006–2010 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн дийлэнх хувийг дотоодод ургадаг мансууруулах үйлчилгээтэй олсны ургамалтай холбоотой гэмт хэрэг эзэлж байсан бол 2011 оноос эхлэн энэ төрлийн гэмт хэргийн шинж, бүтэц өөрчлөгдөж, химийн аргаар боловсруулсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт синтетик бодисын хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагдах болсон. Түүнчлэн зарим төрлийн эм, эмийн бэлдмэлийг зориулалтын бусаар, урвуулан хэрэглэж мансуурах тохиолдол өсөж, үүний улмаас иргэд эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах эрсдэл бий болж байгааг ажлын хэсгээс танилцуулж, ялын бодлогыг чангатгах шаардлага бийг онцоллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна