Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлнэ

Х.Есү
2 цаг 1 минутын өмнө

Өнөөдөр Засгийн газраас “Бизнесийн эрх чөлөөний тухай” анхдагч хуулийн төслийг өргөн барьлаа.

Уг хуультай холбоотойгоор 99 хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орж байна. Үүнээс нилээдгүй хүлээлт үүсгээд байгаа нь “Хөрөнгө оруулалтын тухай” хууль юм. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчинг бий болгох, гацаа саадыг арилгах, илүү нээлттэй орчинг бий болгох заалтууд туссан гэдгийг Шадар сайд Т.Доржханд онцолж байна.

Тухайлбал:
100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 жил хүртэлхи хугацаанд татварын тогтворжуулалтын гэрчилгээ олгоно. Тогворжуулалтын гэрчилгээ нь 4 төрлийн татварыг 20 жил хүртэлх хугацаанд огт өөрчлөхгүй байх нөхцөлтэй юм.

Засгийн газрын “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулалт хийвэл тоног төхөөрөмжийн импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр боллоо.

Хөрөнгө оруулалтын сан, банк санхүүгийн байгууллагын гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татвар 20 хувь байсныг 5 хувь болгон бууруулахаар хуулийн төсөлд тусгав.

Хөрөнгө оруулагч болон Монгол Улсын төрийн байгууллага хооронд үүссэн хөрөнгө оруулалтын маргаанд олон улсын арбитарын шүүхийг сонгох эрхийг баталгаажуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна