Э.Болормаа: Баруун аймгуудад гарсан шүлхийн өвчний вакциныг хурдан шийдэх ёстой

Х.Есү
2 цаг 10 минутын өмнө

Ховд аймагт малын халдварт өвчин гарсан талаар өчигдөр Шадар сайд мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаатай ярилцлаа.

Тэрбээр, “Өчигдөр Ховд аймгийн онцгой комисс хуралдаж Булган, Алтай, Үенч гэсэн сумдуудад хөл хорио тогтоосон. Ховд аймагт 200 толгой мал Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шүлхий өвчнөөр халдварласан. Тиймээс энэ бол маш ноцтой асуудал. Засгийн газраас малаа устгалд оруулсан малчинд нөхөн олговор олгох шаардлагатай байна.

Үүнээс гадна Улсын онцгой комиссооос вакцины асуудал дээро яаралтай анхаарах хэрэгтэй байна. Одоогоор энэ төрлийн шүлхий өвчний вакцин одоогоор байхгүй байгаа. Энэ асуудлыг зөвхөн баруун бүсийн асуудал гэж харж болохгүй. Тиймээс Засгийн газар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. 

Малчид малаа устгалд оруулна гэдэг чинь таны дансан дахь мөнгийг аваад шатааж байгаатай ялгаагүй шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна