Б.Дэлгэрсайхан: Суудлын машинаас 20, ачааны машинаас 50 мянган төгрөг авч байж зам сайхан болно

Г.Анар-Эрдэнэ
2026/06/05

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас зам засвартай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Сайд аа, орон нутгийн зам их эвдрэлтэй байна. Хэзээ засч дуусах вэ?

-Мэдэж байгаа. Засаж байна. Засварын мөнгө маш бага. Бид төв, хувийн хэвшлээр зам засах тендер зарласан. Дахиад хоёр, гурван замын тендер зарласан байгаа. Та нар сүлжээн дээрээс харж байгаа байх. Чойр-Улаанбаатар, Ханбогд-Мандалговь, Мандалговь-Хөшигтийн хөндийг бид төр хувийн хэвшлийн түншлэлээр зарлаж байна. Тийм болохоор бид энэ том замуудыг аль болох төр хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Өөр боломж байхгүй.

-Урсгал засварын төсөв нь яагаад тийм бага байдаг юм бэ?

-Замын татвар бага болохоор тэр юм. Бараг л үнэгүй шахуу явж байгаа шүү дээ. Ингэж хэлэхээр бухимдаад эхэлдэг юм. Олон улсын жишгээр замынхаа татварыг авдаг болчихвол сайхан замтай болно.

-Иргэд товчоогоор гарахдаа 1000 төгрөг төлдөг. Энэ мөнгийг хэд болговол зам засахад хангалттай хэмжээний санхүүжилт бүрдэх вэ?

-Ядаж л суудлын машин 20000, ачааны машин 50000 төгрөг төлөхгүй бол маш хүнд. 1000 төгрөг өгөхөөсөө уурлаад байгаа хүнээс яаж 20000 төгрөг авах вэ дээ. Та нар бас ойлго л доо. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 82.149.82.39
    2026/06/08

    Өмнө хэд дахин нэмчихээд дахиад нэмэх гээд байгаа бол болиорой.

    Хариулах
  • 66.181.160.22
    2026/06/08

    Мөнгөндөө бишээ, хүндээ л байгаа юм!! Мөнгө их цуглах тусам хулгай нь тэр хэрээр нэмэгдэнэ!!! Энэ цагдаа яаж сайд хийх вэ дээ?!

    Хариулах
  • 192.82.65.73
    2026/06/08

    Үнэн зам засварт татварын бодлого хэрэгтэй

    Хариулах
  • 59.153.112.149
    2026/06/07

    ханаж цаддаггүй 3,14ZDA вэ

    Хариулах
  • 202.9.46.114
    2026/06/06

    Замын татвар гэж хэтэрхий инээдмийн юм байна. Өндөр өртөгтэй сайхан замаар давхиж давхиж ирчихээд 1 кола усны үнэ ч хүрэхгүй татвар өгч байна . Олон улсад бол 100 км замын татвар 100 км д зарцуулсан шатахууны үнэтэй тэнцүү байдаг. Тэгэж байж сайн замтай болно.

    Хариулах
  • 66.181.161.219
    2026/06/05

    идэж ууж байгаа ард түмний мөнгөнөөс төлөөч авилгачидах

    Хариулах
  • 66.181.176.223
    2026/06/05

    Замын татварыг 20-50 дахин ннмэх хэрэгтэй. Төлж чадахгүй нь явган явах хэрэгтэй

    Хариулах
    • 183.177.99.226
      2026/06/07

      замын татварыг нэмэх нь зөв

    • 202.9.46.114
      2026/06/06

      Үнэн шүү