УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд шүүхээс хэрэг нээн шалгаж байсан. Тэрбээр “Би өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдэж байв. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2,18.6, 18.3 -р зүйл ангиар шалгаж байгаа тухай мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаас хилийн хориг тавиад байсан билээ.
Тэгвэл хилийн хоригоо цуцлуулах хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүхэд хандсан ч эхний удаа хүлээж аваагүй. Дахин хүсэлт өгөхөд "Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглон, таслан сэргийлэх арга хэмжээ" авсан байна. Энэ шийдвэр сарын өмнө гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна