​ Газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

Zuv.mn
2 цаг 13 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Газар олголттой холбоотой стандартуудыг зөрчсөн газруудын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. 

Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай байгуулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана.

Бүтээн байгуулалт хийгдэх шаардлагатай ч стандартын дагуу үргэлжлэх ёстой гэж өнөөдөр БЗД-ийн 43-р хорооны иргэдтэй уулзах үеэрээ онцоллоо. Ингэхдээ гагцхүү барилгажилт хэрэгтэй байгаа газруудад бүтээн байгуулалтыг дэмжин ажиллах болно. 

Натур орчимд барилгажилт хангалттай болсон бөгөөд яаралтай нөхцөлд галын машин, түргэн тусламж орох боломжгүй, стандарт бус нөхцөл байдал бий болжээ. Иргэн төвтэй хот байгуулахын тулд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг олноор байгуулна. 

Энэ хэсэгт орон сууц болон үйлчилгээний зориулалтаар барилга барихгүй. Гэхдээ бид компанийг хохироож болохгүй. Цаашид судалж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна