УИХ дахь АН-ын бүлэг Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлага Ерөнхий сайдад хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор тус намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулахаа мэдэгдээд байгаа билээ. Энэ асуудалд Батлан хамгаалахын сайд Д.Батлут хариулт өгсөн байна.
Тэрбээр "АН-д өөр хийх ажил байхгүй юм уу. Улс оронд тулгамдсан олон асуудал байна. Тэр асуудал руугаа анхаарал хандуулахгүй Засаг огцруулна гээд яриад явдаг нь яг үнэндээ өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх улс орнууд бизнесийн байгууллагууд засгийн тогтвортой байдлыг илүү чухалчилж харж байгаа. Монгол Улсаа бодохгүй улс төрийн акц хийсэн зүйл хэрэггүй баймаар санагдах юм. Батлан хамгаалах яамны бодлого, үйл ажиллагааны буруутайгаас, анги салбартай холбоотой төрийн тусгай албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас энэ асуудал үүссэн нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой Өнөөдөр олон асуудал үүсч байна. Тэр бүр Засгийн газрыг тогтворгүй байлгаад байх нь хэний эрх ашигт нийцэж байна вэ. Хүний амь эрсдэнэ гэдэг маш харамсалтай. Гэхдээ хүний амиар улстөржөөд байна. Цаашдаа бид энэ асуудлыг дахиж гаргахгүйн тулд илүү анхаарч эрсдэлийг хаахад анхаарч ажиллах ёстойгоос биш улстөржүүлж болохгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.53
Хөрөнгө оруулалтанд хуулийн тогтвортой бхйдөл чжрал уу, засгийн газрын тогтвортой байдал чухал уу? Засгийн газар солигдох бол ердийн үзэгдэл ш дээ.
Хариулах122.201.31.77
Taaвчиггүй хүүхэн гадуур хүйснээс болж ерөнхий сайд огцорч байлаа. Сайн дураараа улс төр хийсэн шүү дээ. Батлут сайн дураараа улс төр бас хийж болно. Дахиад цэргийн асуудал үүсэхэд сайн нуух арга хэмжээ авдаггүй л юм бол хэцүү дээ, сайд минь
Хариулах