Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Н.Учрал танилцуулж байна. Тэрбээр "Тэтгэврийн тогтолцоог өөрчилнө. Бага төлсөн нь их, илүү төлсөн нь бага авдаг зарчмаар явсан юм байна. Монголчуудын амьдралын чанар сайжирч дундаж насжилт нэмэгдсэн. Цаашид тэтгэврийг тогтолцооны хувьд шударга болгоно. 20, 30 жил ажилласан иргэдийн тэтгэврийн хэмжээ адилхан байгаад байна. Олон жил ажилласан, жил нь урт байгаа ч тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа иргэд бий. Тогтолцоо нь буруу байхаар тэтгэвэр нэмсэн ч өөрчлөлт гарахгүй байна. Миний хувьд 2020 онд тэтгэврийн шинэчлэлийг ахалж байсан. Тэтгэврийн шинэчлэл хамрагдалтын хүрээгээ нэмнэ. 504 мянган иргэд тэтгэвэр авч байгаа, үүнээс 10 хүний зургаа нь бага тэтгэвэртэй байна. 2-3 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс тэтгэврээ бага мөнгөн дүнгээс бодуулсан. Сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүс өндөр дүнгээс бодуулсан учраас зөрүү байна.
Гэтэл ажилласан жил нь илүү байх жишээтэй. Иймд 1.4 сая төгрөгөөс цалингаа бодуулсан хүмүүсийн тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахиж бодох санал дэвшүүлж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.186.137
Тэтгэврийн сууриа яаж тооцож байгаа юм бол оо? 5 жил хэвээрээ гэсэн үг үү?
Хариулах