Ерөнхий сайд Н.Учрал АН-ын бүлгийг улстөржиж байна гэв

Zuv.mn
2 цаг 7 минутын өмнө

УИХ-ын дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох тухай шаардлагад Ерөнхий сайд хариу ирүүлээгүй. Тиймээс Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах гарын үсэг цуглуулахаа мэдэгдсэн.

Энэ асуудалд Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шинэчлэл танилцуулах үеэрээ тайлбар өглөө. Тэрбээр “Манай АН-д ёс зүйтэй хүмүүс олон байгаа. Хэсэг бүлэг хүмүүсийн хийгээд байгаа улс төр юм болов уу. Бүх зүйлийг улстөржүүлээд, тулгамдсан асуудал бүрт хамаатуулаад яваад байж болохгүй. Ер нь яах вэ, батлан хамгаалах, онцгой байдлын салбарт үүссэн асуудлуудад би байр сууриа илэрхийлсэн. Шаардлагатай арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд явж байна. Өнгөрсөн хугацаанд энэ олон салбарынхаа хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хүний нөөцийг бүрэн шийдэж чадаагүй, цалин хөлс нийгмийн баталгаа нь хангалтгүй байсан уршгууд эхнээсээ гарч байна. Тиймээс Засгийн газар бэлэн байдлыг хангуулахаар холбогдох арга хэмжээг аваад би зүтгэж байгаа. Салбарт бүрт үүсээд байгаа эмгэнэлтэй, харамсалтай явдлын өмнө улс төрийг авчрах нь зохимжгүй. Харин ажил үүргээр нь дүгнэж, шаардаж, эрүүлээр мэтгэлцэх хэрэгтэй. Би хэнээс ч нуугдахгүй байгаа. АН-ын болон өөрийн намынхаа аль ч гишүүнтэй бодлого, шинэчлэлээр ярилцахад нээлттэй байгаа” гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна