УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 14 асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ.
Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлсэн Д.Ариунболд, Дээд шүүхээс нэр дэвшүүлсэн Д.Мөнхзориг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн ЦЕГ-ын дарга генерал Ж.Болд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням нарыг томилох асуудал хэлэлцэж байна.
Томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс тав хоног завсарлага авах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга зөвшөөрч, завсарлага өглөө.
Одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.186.137
Улсын бүртгэл, Сонгуулийн ерөнхий хороо 2-ыг л хол байлгамаар юм байгаам ш дээ. УБЕГ-ын дарга байсан гэх Давааням гэгч нөхрийг СЕХ-нд оройтуулж болохгүй. Өмнө нь Баасандорж гэдэг нөхөр МАН-д үйлчилсэн гэж хүмүүс ярьдаг нь ортой л байх. Учир нь УБЕГ иргэдийн хувийн мэдээллийг задруулах, хууль бусаар ашиглуулах эрсдэлтэй газар.
Хариулах