Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашдаа ажлын байр бий болгодог, татвараа шударгаар төлдөг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжихэд чиглэсэн бодлогыг оруулж ирэх нь зүйтэй гэсэн санал хэлэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хариултдаа, хуулийн төсөлд нэг шатлал нэмэгдэж, 6-10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогод 15 хувийн татвар төлөхөөр болсныг тодотгоод ингэснээр эдийн засагт нийт 0,1 хувийн өсөлт нэмэгдэх, улмаар 246 тэрбум төгрөгөөр татварын ачааллыг бууруулж өгч байгаа гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна