Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг "байцаана"

Zuv.mn
2 цаг 15 минутын өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр зохион байгуулна. 

Сонсголд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга асан Х.Нямбаатар, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нарын албан тушаалтнуудыг дуудаж байцаах юм.  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сонсголыг даргалах бол Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж буй. Нийт 100 гаруй хүн оролцоно гэдгийг сонсгол даргалагч нар онцолсон. Тэднээс нийслэлд хэрэгжиж буй тэрбум, тэрбум ам.долларын санхүүжилттэй төслүүдийг асууж, тодруулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна