УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сонсголыг даргалж, дэгийг танилцуулсны дараа Сангийн сайд З.Мэндсайхан төсвийн бодлого ба уялдаа, хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар илтгэл танилцуулав. Тэрбээр нийслэл Улаанбаатар хотын улсын төсөвт төвлөрүүлэх орлого, зарлагын талаар мэдээлэл өгч, нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэхээр байна гэв. Энэ нь нэгдсэн төсвийн тогтвортой байдалд нөлөөлж байна. Нийслэл 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх дотоод, гадаад үнэт цаас гаргасан” гэлээ.
Үүний дараа Нийслэлийн 2024-2026 оны төсөв сэдвээр хотын дарга Б.Пүрэвдагва танилцуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна