Нийслэлийн Засаг даргын ажлын албаны даргаар томилогдсон Ж.Эрдэнэбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
"Би яг зөвлөх албан тушаалтай биш. Шуурхай ажлын хэсгийн дарга гэдэг албан тушаалтай.
2021 оны аравдугаар сараас эхлээд Соёлын яаманд Соёлын сайдын зөвлөхөөр хоёр жил гаруй хугацаанд ажиллаад, түүний араас УИХ-ын тамгын газарт парламентын сурталчилгааны хэлтсийн дарга хийж байсан. Дараагаар нь МАН-ын олон нийттэй харилцах хэлтэст зургаан сар ажиллаад нийслэл дээр ирсэн байна.
Би Нийслэлийн ажилд гологдохгүй, туршлагатай гэж бодож байна. Улаанбаатарыг залуучуудад зориулсан ногоон байгууламжтай хот болгохыг хүсэж байна.
Өөртөө итгэлтэй байгаа учраас энэ саналыг хүлээж аваад ажилдаа орсон. Залуу хүний хувьд зоригтойгоор, өөртөө итгэлтэйгээр ороод хийж чадах зүйлээсээ чадахгүй хүртэл нь хийе гэж бодож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна