П.Сайнзориг: Төрийн өмчит 100 компани дээр улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд жилд 23 их наяд төгрөгөөр тоглож байгааг яриагүй байж, хуульд заасан чиг үүргээ биелүүлж байгаа ажилтай хүмүүсийг дуудаж авчраад зарим нэг этгээд улс төрийн оноо цуглуулж байгаад харамсаж байна...
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "2023 онд нийслэлчүүдээс санал авахад замаа засья, эрчим хүчний эх үүсвэр барья, орон сууцанд оръё гэсэн юм. Тэр дагуу ажил хийгээд явж байгаа. Төрийн өмчит 100 компани дээр улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд жилд 23 их наяд төгрөгөөр тоглож байгааг яриагүй байж, хуульд заасан чиг үүргээ биелүүлж байгаа ажилтай хүмүүсийг дуудаж авчраад зарим нэг этгээд улс төрийн оноо цуглуулж байгаад харамсаж байна..." хэмээн байр сууриа илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна