Д.Цогтбаатар: Миний ах амьдралдаа нэг ч удаа төлбөртэй жагсаж байгаагүй

Х.Есү
3 цаг 2 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Сошиал орчинд таныг хэргээ наймаалцсан гэх мэдээлэл яваад байна. Мөн уг асуудалд танай гэр бүлийнхэн холбогдоод байх шиг байна?

-Миний асуудал гэж дээ зайлуул. Асуудал дуусаагүй байгаа. Одоо цэц дээр маргаан явж байгаа. Монгол Улсад 3 сая гаран иргэн байна. Иргэн бүр үгээ хэлэх эрхтэй. Дарга нар эрх баригчдийг шүүмжлэх эрх нь нээлттэй байдаг биз дээ.

Түүнийг нь ярьсан иргэнээ очиж балбаад байх юм. Би маш их гайхаж байна. Хүн яаж амьдрах нь тэр хүний эрхийн асуудал биз дээ. Эрхийнхээ хүрээнд амьдарч байгаа хүнийг чи төлбөртэй жагслаа л гэнэ. Миний ах амьдралдаа нэг ч удаа төлбөртэй жагсаж байгаагүй. Бүх юм нээлттэй ил тод байгаасай гэсэн ганцхан зарчим дээр л явдаг. 

Түүнээс биш хэн нэгэнтэй хуйвалдаад ямар нэгэн зүйл хийгээд яваад байгаа юм биш. Санаа зовох хэрэггүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна