О.Батнайрамдал: Нийслэлийн 2024-2026 оны төсвийн сонсголыг богино хугацаанд машиндаж байна

Х.Есү
1 цаг 47 минутын өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Нийслэлийн 2024-2026 оны төсөв, түүний хуульд нийцсэн байдал сэдвээр зохион байгуулж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Олон нийтийг мэдэх эрхээр хангах нь зөв. Тиймээс мэдээллийг нухацтай, судалгаатай, үндэслэлтэй зөв мэдээллийг гаргаж олон нийтэд өгөх ёстой. 10 шинжээч томилоод Нийслэлийн 2024-2026 оны төсөв дээр санхүү эдийн засгийн болон хууль эрх зүйн дүгнэлтийг гаргаад танилцуулж байна. Энэ миний хувьд хангалтгүй байна.

Шинжээчиддээ илүү их цагийг өгч, бодитой дүгнэлт гаргаад түүнийгээ олон нийтэл танилцуулах ёстой. Сонсголд улс төрийн өнгө аяс байна. Түүнд огт санаа зовохгүй байна. Би сонсголд хүндэтгэлтэй хандаж байна.

Сүүлийн 30 жилийн хугацаанд хамаг хөрөнгө оруулалт нь хэд хэдэн байшинд яваад дууслаа шүү дээ. Илүү гоё барилга барина гээд л хийгээд байдаг. Гэтэл гэр хороололд байгаа айлууд яах юм. Нийслэлийн төслүүдийн сонсгол улс төрийн зорилгоор богино хугацаанд машиндсан л юм болж байна. Дүгнэлтүүд нь хангалтгүй, чамлалттай санагдаж байна. Мега төслүүд цаашдаа үргэлжлэх ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна