УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд төсөл санаачлагчдаас асуулт тодруулга авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Өсвөр үе хүүхдүүдээ хамгаалах эрх зүйн орчинтой болж байна гэсэн үг. Энэ зөвхөн Монголын биш дэлхий дахины асуудал шүү.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Манай ажлын хэсэг ажиллаж байна. Дотроо гурван дэд ажлын хэсэгтэй. Хүүхдийн хөгжилд саад болж, донтолт бий болгох зүйлийг бид хамгаалж, зөвтгөж болохгүй. Ялангуяа амт үнэртэй тамхин бүтээгдэхүүнээр дамжуулсан донтолтыг эртхэн зогсоож, өсвөр үеэ хамгаалахгүй бол болохгүй. Асар том эс үйлдэхүй хийж болохгүй шүү, гишүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа "Электрон тамхины өнгө үнэр амт, үнэ хямд байгаад хууртаж хэрэглэж буй хүүхдүүдийн асуудал маш ноцтой байна. Уушгины эмч нар бүр аргаа барж, энэ асуудалд анхаарч өгөхийг эмэгтэй гишүүдэд хандаж, хүсч байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хугацааг нэг сарын өмнө ч болов гаргаж байж хүүхдүүдээ хамгаална. Энэ хуулиар бүгдийг шийдэж чадахгүй ч хавтгайрсан хэрэглээг хорьж чадна. Электрон тамхи яагаад цахилгаан бараа гэдэг ангилалд оруулаад байгаа юм бэ.
Ажлын хэсэг: Дэлхий дахинд гаалийн байгууллага цахилгаанаас цэнэг авдаг электрон янжуур гэдэг код гаргаж өгсөн. Шингэн нь тусдаа дангаараа арилжаалагдаж байвал тамхин бүтээгдэхүүн гэсэн ангиллаар явна. Тийм учраас дэлхий дахинаас гарсан энэ ангиллыг бид өөрчилж болохгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна