Б.Мөнхсоёл: Бид үр хүүхдүүдээ хамгаалах ёстой болохоос бизнесийнхээ ашиг орлогыг хамгаалж болохгүй

Х.Есү
2 цаг 8 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлоос тамхины хяналтын тухай хууль дээр ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.

Тэрбээр, “Бага балчир насны хүүхдүүд электрон тамхийг татаж байна. Сургууль дээр 00-д хүүхдүүд электрон тамхи татах нь их байна гэсэн.

УИХ-ын гишүүд бид нийгмийн сайн сайхны төлөө санаа зовох ёстой шүү дээ. Тэр утгаараа зохицуулалт байх ёстой гэж үзэж байгаа. Үнэр, амт, гоё сайхан байдалд нь татагдаж хүүхдүүд маань хэрэглэж байвал маш гунигтай. Бид үр хүүхдүүдээ хамгаалах ёстой болохоос бизнесийнхээ ашиг орлогыг хамгаалж болохгүй. Тамхины тухай хуулийг хэлэлцэж байх үед компаниудын хүмүүс нь гишүүдтэй уулзаад явж болохгүй. Хүүхдийн эрүүл мэндээс чухал бизнес байхгүй. 

Электрон тамхийг яг тийм ийм гээд тодорхойлж заах хэцүү. Шингэтэй, шингэнгүй, никотинтой никотингүй гэх мэт олон төрөл байгаа учраас түүнийгээ дагаад ашиг сонирхол ч их байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна