Г.Дамдинням: Уул уурхай бол хүний цусаар бичигдсэн дүрэмтэй байдаг

Х.Есү
2026/06/18

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодруулаа.

Тэрбээр, “Манай улс чинь хууль дүрэмтэй. Бүх асуудал хууль дүрмийн дагуу явж байх ёстой. Халзанбүрэгтэй төсөл нөхөн сэргээлтээ хууль журмын дагуу хийгээд үргэлжлэх ёстой.

Төслийг түр зогсоосон байгаа шалтгаан нь хайгуулын үеийн нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийсэн байна. Тиймээс хугацаат үүрэг даалгавар өгч түр зогсоосон. Ажлын хэсгийн тайлан ойрын 14 хоногийн дотор гарах байх. Энэ ААН алдаа дутагдлаа хэдий хугацаанд засах юм, үүний дараа ажил нь үргэлжлээд явах боломжтой.  Уул уурхай бол хүний цусаар бичигдсэн дүрэмтэй байдаг.

Оюутолгойн замыг хаасан асуудлаар Хууль зүйн сайдаас асуувал илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Оюутолгойн хэлэлцээр амжилттай явж байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.59.98.11
    2026/06/19

    Chi Yu hutsaad bdagiin hunii tsusaar bichigdsen yamar durem bdagiin??? Tanai namiin helmegduuleltiin ued l hunii tsysaar durem bichsen bh. Ulaan huvisgalch Nazi mine. 3,6 say hund heden uurhai heregtei yum bee??? Olon bish bh. Humsaa nuusan gadnii gar hul!!!

    Хариулах