УИХ гишүүн С.Эрдэнэбатаас НДШ-ийн хуулийн талаар болон ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийн талаар тодрууллаа.
-Ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлье гэсэн зорилгоор хэд хоног жагсаж үг үзэл бодлоо илэрхийллээ. Мөн нийгмийн даатгалын тухай хууль хэр явцтай байна вэ. Тэтгэврийг нэмэх боломж бололцоо байгаа юу?
Тэрбээр “УИХ-ын ажлын хэсгийн зүгээс хамадуудын зөвхөн тэтгэвэр биш эрүүл мэндийн тусламж үйлчилгээ орон сууц гэх мэтчилэн нилээн нийтлэг асуудлууд дээр санал чиглэлээ боловсруулаад ахмадуудын бүсийн чуулганы хийгээд явж байна. Чуулган давхцаж байгаа учраас зарим нь бүсийн чуулгууд түр хүлээгдэж байгаа. Ажлын хэсэгт долоон гишүүн байгаа учраэас хүрэлцэхгүй байна.
Товчхондоо ажлын хэсэг болон бидний зүгээс тэтгэврийг дорвитой нэмэгдүүлэх хэрэгтэй байна, дөнгөж инфляцаа гүйцээд яваад байвал бодит орлогод нь нэмэр болохгүй байна гэдэг санал дүгнэлтээ өгсөн. Тэр үүднээс нийгмийн даатгалын суурь хуультай зэрэгцээд Монгол улсын Ерөнхий сайд болон ЗГ-ын зүгээс нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулаад хэлэлцээд явж байна.
Энэ хууль батлагдвал тэтгэвэр бодитой хэмжээгээр нэмэгдэж шударга тогтолцоо бүрдэнэ. Хэн илүү, хэн олон жил төлсөн нь илүү авна гэдэг зарчим үйлчилж эхэлнэ. Мөн энэ хууль батлагдаад төсвийн тодотголоо ЗГ хийж амжвал нэг сарын өмнө ч гэсэн тэтгэврийг нэмэх хүсэлтэй байна. ЗГ-т хуулиа өргөн барьсан. Тэтгэврийг бололцоогоороо нэмэгдүүлэх боломж гаргаж өгсөнд таатай байна. Орон нутгаар явж байхад олон ахмадууд тэтгэврийг эрт нэмэгдүүлэх тухай, хэдээр нэмэгдэх талаар асууж байна. Тэтгэврийг зөрүүг арилгахад дунджаар 200000 орчим төгрөг, төлсөн шимтгэлээсээ хамааруулаад 100000-300000 орчим төгрөг нэмэх боломж бололцоо байгаа.
1979 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс тэтгэврээ сонголттой авах боломж бололцоо гарч ирнэ. Энэ нь хагас хуримтлалын хосолсон байдлаар тэтгэврээ нэмэж авах бололцоотой болно. Тэтгэврийн нас нь болсон ч гэсэн хөдөлмөрлөж шимтгэл төлж байгаа хүмүүсийг урамшуулна. Энэ хуулийг яаралтай горимоор батлуулах саналыг дэмжсэн. Жигдрээд эхэлбэл тэтгэвэр тэтгэмжийг нэгдүгээр сарын 1-ээс инфляцын хувиар нэмэгдүүлнэ. Энэ хууль амжилттай батлагдвал энэ ондоо багтаагаад нэмэх бололцоо үүснэ. Үүнийг ЗГ эцэслэн шийднэ.
-Ахмадууд шинэ тэтгэврийн тогтолцооны талаар хэр ойлготтой байгаа вэ. 1500000 төгрөг болгоод өгчих гэсэн хүсэлт байгаа. Мөнгө тогтоох журмаар явбал цаашдаа хэдэн жилийн дараа энэ асуудал дахин давтагдах бол?
-Тэтгэвэр бол мөнхийн сэдэв. Одоо шийдсэн ч гэсэн цаашдаа хэсэг хугацааны дараа нэмэгдүүлэх асуудал яригдаж л таараа. Үнэ инфляц өсч байна, цалин хөлсний хэмжээ өсч байна, шимтгэл хуримтлал хоорондоо адилгүй байгаа. Хамгийн чухал нь ахмадуудыг наад захын хэрэглээгээ хангаж, зохицуулж чадахуйц, худалдан авах чадварыг хадгалсан тэтгэвэр тэтгэмж байх ёстой. Үйлдвэрчдийн эвлэлийн байгууллын ажлын хэсэгт байхдаа ахмадуудын тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нд нэмнэ гэж одоогийн хууль тогтоомжид оруулж өгсөн. Тэтгэврийн асуудлыг хуулийн шударга тогтолцоонд тавьж өгөхгүй бол бид тэтгэвэрт гарахдаа шударга бус тогтолцоо руу орвол хэцүү шүү дээ. Ахмадын асуудал ерөөсөө биш. Одоо ажилд орж байгаа залуучууд ч гэсэн тэтгэвэр тэтгэмж, тусламж үйлчилгээгээ авахын тулд нийгмийн даатгал чухал гэдгийг ойлгох ёстой.
Зарим хүмүүс ажил олгогч НДШ төлөх хэрэггүй гэж яриад байгаа юм. Дэлхий нийтэд байдаггүй систем шүү дээ. Тийм учраас тэтгэврийн систем гэдэг бол аливаа улсын гол суурь асуудлуудын нэг. Доод тэтгэврийг нэмэх хэрэгтэй байна. Гэхдээ шудрагаар. Огт шимтгэл төлөөгүй, төлсөн хоёрын зөрүү 50000-60000 төгрөгийн зөрүүтэй байна. 20-30 жил төлсөн ба 5-6 жил төлсөн хүмүүсийн тэтгэвэр 50000-60000 төгрөгийн зөрүүтэй байхаар хүмүүс буруу ойлголт авна. Тэтгэврийн зөрүүг арилгая гэсэн зүйлийг яриад байгаа юм. Ахмадууддаа хэлэхэд тэтгэвэр тодорхой хэмжээнд нэмэгдэхээр боллоо. Тав зургаа долоон хувь гэхээс илүүтэйгээр гурван төрлийн тэтгэврийн өөрчлөлт орж ирнэ гэдгийг хэлмээр байна” гэлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.118
Хэзээ вэ
Хариулах103.57.93.80
Төмс 4000 мах 30000 болоод дулаан цахилгаан чинь нэмэгдээд байхад юун 27 он бэ.Одоо 7р сарын 1нээс нэмээч.
Хариулах