Х.Ганхуяг: Орон сууцаа борлуулахад татвар авдаггүй боллоо

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 41 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Татварын багц хуулийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Татварын ерөнхий хуульд орсон өөрчлөлтөөр дансыг хаадаг, битүүмжилдэг хуулийг зогсоолоо. Хуучин татварын хуульд орсноор дансыг битүүмжилдэг байсан бол үүнээс цааш дансыг битүүмжилж хаахгүй. Засгийн газраас өргөн барьсан төслийн 80 хувийг үл маргах шугамаар суутгахыг 70 болгож өөрчилсөн. Цаашид татварын өртэй аж ахуйн нэгжүүд, иргэд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах боломжийг хангах үүднээс дансыг битүүмжлэхгүй, хамгийн багадаа 30 хувийг үлдээдэг байхаар тусгаж, батлагдлаа.

Алдангийн дээд хязгаар тогтоож, татварын шалгалтын хугацаанд алданги бодохгүй байх цохицуулалтыг оруулж өглөө. Хуучин бол татварын маргаантай үед алданги нэмэгдэж боддог байсан, хязгаар байдаггүй байсан. Үүнийг хзгаарлалттай болгож 50-иас илүүгүй байхааар, нэмж алданги бодохгүй байхыг татварын ерөнхий хуульл зохицуулалт орсон байгаа.

Татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгож нэмэгдүүлж байгаа. Энэ нь нэн ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд болон хувиараа бизнес эрхлэгчдэд татварын таатай бодлого болж байна. Маргаан эцэслэн шийдэгдэх хүртэл алданги торгуулийг нэхэмжлэхгүй байх зохицуулалтыг мөн оруулж өгсөн. Татварын маргаан болон, таслан зогсоох эцэслэн шүүх гээд олон шат дамжлагаар явдаг учир тэр хугацаанд нь нэмж алданги нэхэмжлэхгүй байхыг энэ хуулиар оруулж өгсөн. Энэ хугацаанд зөвхөн үндсэн татварын төлбөрийг төлнө.

Мөн татварын ерөнхий хуулиар татвар төлөгчдийн хууль даган мөрдөлтийн түвшин гэх зүйл оруулж ирж байгаа. Компаниуд дээр үнэлгээ хийнэ. Энэ үнэлгээ нь НӨАТ-ын хуульд, төлөх хугацааг  хойшлуулах боломжийг гаргаж өгч байгаа. Хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулж болно. Энэ нь татвар төлөгчийн үнэлгээгээр явагддаг болно.

Нийт аж ахуйн нэгжүүдийн хамгийн том хүндрэл нь юу байсан бэ гэвэл НӨАТ-ыг урьдчилан төлөх асуудал байсан. Үүнийг энэ удаа өөрчилж байна. Гааль дээр бараа бүтээгдэхүүн орж ирвэл гаалиа эхлэж төлөөд, бараа бүтээгдэхүүн зарагдсаны дараа НӨАТ-аа төлөх боломжийг бүрдүүлж байна. Энэ нь эргэлтийн хөрөнгийг дмжих томоохон өөрчлөлт болж байна.

Бид хил хязгааргүй татварын албанд нэгдсэнээрээ томоохон аж ахуйн нэгжүүдийн ашмг орлогоо шилжүүлдэг явдлыг багасгаж, тайлан мэдээллээ солилцдог болох нэмэлт өөрчлөлтүүд хуульд орж ирж байгаа. Виртуйл хөрөнгийн тогтолцоог бий болгож байгаа.

ХХОАТ-ын хуульд, хуучин бид 5, 15, 20 гэсэн гурван шатлалтай байсан бол энэ удаа бид бага болон дунд орлоготой иргэдээ дэмжих зорилгоор 792000 төгрөг хүртэлх орлого дээр тэг хувийн шатлал орж ирж байгаа. Энэ нь зөвхөн 792000 төгрөгтөө ногдох биш, иргэн бүрийн олж байгаа энэ мөнгөн дээр тэг хувийн зохицуулалт орж ирэх зохицуулалт болж байгаа юм.

792000 төгрөгөөс 2 сая хүртэлх төгрөгийн орлого дээр нэг хувийн шатлал орж ирж байна гэсэн үг. 2 сая төгрөгийн цалинтай иргэн ХХОАТ-т 200 мянган төгрөг төлөх байсан бол, энэ шинэ шатлал орж ирснээр 12 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг. 3 сая төгрөгийн цалинтай иргэн 300 мянган төгрөг төлдөг байсан бол энэ шатлал орж ирснээрээ 112 мянгыг төлнө гэсэн үг. Хэдэн төгрөгийн цалинтай ч байсан энэ шатлал иргэн бүрт үйлчилнэ.

Ингэснээр иргэдийнхээ орлогыг хамгаалах, дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэлтийг дэмжиж өгснөөр энэ татварын багц хуулийн ач холбогдол илэрч байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн нэг тэрбум хүртэлх орлого дээр нэг хувийн татвар ногдуулдаг болж байна.

100000 иргэнээс гарын үсэг авч орон сууцаа борлуулахад тавар авдаггүй болгож өгч байна. Энэ нь залуу гэр бүлүүдэд маш нэмэртэй татварын өөрчлөлтүүд болж байна. Аж ахуйн нэгжүүдэд томоохон хоёр татварын өөрчлөлт орж байгаа нь нэг тэрбум төгрөгт нэг худийн татвар ногдуулдаг байсан бол 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлого дээр нэг хувийн татвар төлнө гэсэн үг.

Энэ хууль батлагдсанаар аж ахуйн нэгжийн орлогийн албан татвар хоёр шатлалтай байсан бол 15 шатлалыг оруулж ирснээр орлогыг нь хамгаалах, нийт татварын ачаалал нь 0.3 хувиар буурч байгаа.  Багц хууль батлагдсанаар эдийн засагт 0.7 хувиар өсөх боломж харагдаж байна.

НӨАТ-ын 50 сая төгрөг байсан босгыг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа. Үүнд ойрлцоогоор 23000 аж ахуйн нэгж хамрагдаж бизнесээ тэлэх боломж нэмэгдэж байна. Тансаг хэрэглээний автомашинд Засгийн газрын өргөн барьсан төслөөр татвар нэмэгдэж байгаа" гэлээ. 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна