Ц.Сандаг-Очир: Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуультай цөөхөн улсын нэг боллоо

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 52 минутын өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Уур амьсгалын өөрчлөлтийн тухай батлагдсантай холбоотой мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, хүлэмжийн хийн ялгаралд анхаарал хандуулдаг цаг үед бид бүхэн хуультай болсноор цаашдаа ногоон санхүүжилт, зах зээл рүү шилжих шилжилтийг хийх мөн карбон кредитийг тооцуулах, байгальд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, хууль бусаар карбон кредитийг зарж борлуулахыг таслан зогсоох юм.

Энэхүү хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Э.Болормаа, ажлын хэсэгт яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, гишүүдээс П.Сайнзориг, П.Наранбаяр, С.Эрдэнэбат, Ч.Ундрам, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл нар ажиллаж  хаврын чуулгандаа амжуулж эцэслэн батлууллаа.

Ингэснээр наймдугаар сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын XVII бага хурлыг зохион байгуулахын өмнө анхдагч уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуультай болсноор дэлхий дээр ийм хуультай цөөн орнуудын нэг болж байна.  

Цаашдаа энэ зах зээлд хөрөнгө оруулалтыг татах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, газрын болоод бэлчээрийн доройтлыг арилгах тал дээр нэг талаараа байгаль орчинд ээлтэй, мод, бут сөөг тарих зэрэгт  хөрөнгө оруулалтыг олон улсын зах зээл, ногоон санхүүжилтээр бий болгох эрх зүйн орчин бүрдлээ" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна