Мексикийн шигшээ "Ацтека" цэнгэлдэхдээ гурав дахь удаагаа хожигдож, Англи шөвгийн наймд үлдлээ

Zuv.mn
2 цаг 7 минутын өмнө

ДАШТ-ий шөвгийн 16-д учраа таарсан 1966 оны дэлхийн аварга Англи, зохион байгуулагч Мексикийн шигшээ багийн тоглолтод Английн шигшээ  3:2-оор хожиж, шөвгийн Норвегийн багтай тоглохоор боллоо. 

Мексикийн шигшээ баг алдар цуут "Ацтека" цэнгэлдэхдээ өмнө ньв хоёрхон удаа л хожигдож байсан гэдэг статистик байдаг аж. Тиймээс эхнээсээ зоригтой тоглосон бөгөөд ерөнхийдөө давамгай тоглож чадсан. Харамсалтай нь, Английн  залуу од Жюд Беллингемийн 36, 38 дахь минутад оруулсан дараалсан хоёр гоол хамаг хөдөлмөрийг нь баллаж орхилоо. 

Хоёрдугаар  үед хоёр багийн тоглолт ширүүн өрнөж, тоглогчид нь талбай дээр бөмөг бүрийн төлөө амиа тавьж, үхэх сэхэхээ үзэн тэмцэлдэж, шар хуудас ч ихээр авцгаасан. Гэсэн ч хөлбөмбөг сонирхогчдын таашаалд гойд нийцэж, ДАШТ-ий нэгэн онцгой дурсамжийг бэлэглэлээ. 

ДАШТ. 1/8 шигшээ

Мексик-Англи 2:3

Гоол: Беллингем 36 / Сака, 0:1/, Беллингем 38 /Кейн, 0:2/, Киньонес 42 /1:2/, Кейн 60 /11 м, 1:3/, Хименес /11 м, 2:3/

  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна