Эрүүл мэндийн салбарт 20 жил ажиллаж, 15,000 гаруй үе, ясны мэс заслыг амжилттай хийсэн Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдана.
Тэрээр 2023 онд өвдөг, мөрний үений дурангийн мэс заслыг Монгол Улсад нэвтрүүлэн хөгжүүлсэн бүтээлээрээ Төрийн соёрхол хүртэж, мөн 30 гаруй мэс засалчийг бэлтгэн сургаж, үндэсний хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна