Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анагаах ухааны салбарт БНСУ-тай хамтарч ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Zuv.mn
2 цаг 5 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Жон Ын Гён нар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анагаах ухааны салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Хүний нөөцийг чадавхжуулах, зайлшгүй шаардлагатай эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, эрүүл мэнд, анагаах ухааны шинэ дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэх, эмч, мэргэжилтэн харилцан солилцох, туршлага, мэдээлэл солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна