Б.Ариунзул U17 насны ангилалд Дэлхийн аварга боллоо

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

Азербайжан Улсын нийслэл Баку хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн 17 хүртэлх насны (U17) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багийн анхны алтан медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Б.Ариунзул аваргын төлөөх барилдаанд Казахстаны Абдималик Айша-г 4:0-ээр ялж, U17 насны дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ.

Тэрбээр аваргын замналдаа:

Эхний тойрогт Украины Бухтина Ирина-г 5:0,
Шөвгийн наймд Узбекистаны Азимова Шахзода-г 11:0-ээр цэвэр давамгайлж,
Хагас шигшээд Беларусын Брахинец Палина-г 7:1-ээр ялснаар шигшээ барилдаанд шалгарсан юм.

Б.Ариунзул нь анхны багш "Төгс" дэвжээний дасгалжуулагч агсан Ч.Пүрэвбаярын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө Спортын төв сургуулийн багш, дасгалжуулагч Г.Нямбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Монголын чөлөөт бөхийн түүхэнд дахин нэгэн тод хуудсыг бичиж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөсөн Спортын төв сургуулийн сурагч Б.Ариунзулдаа халуун баяр хүргэж, спортын их амжилтын дээдийг хүсэн ерөөе



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна