Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна. Шатахууны асуудалтай холбоотойгоор салбарын сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрбээр ярианыхаа эхэнд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор ээлжлэн олгох, нэг машинд 50 мянган төгрөг хүртэл хэмжээнд шатахуун өгөх арга хэмжээ хэрэгжсэн эхний өдрийн байдлаар зарим нэг эерэг үр дүн гарсан гэж онцолсон.
Улмаар,
-Иргэдэд хэрэглээнийхээ газрын тосны бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирэхийг зөвшөөрч, энэ үйл ажиллагаанд нь саад хийхгүй байх талаар Гаалийн байгууллагад чиглэл өгсөн.
-Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх шийдвэр гаргасан талаар танилцууллаа.
Тэрбээр “Шатахууны үнэ өртөг нэмэгдэхээр байгаа. Тиймээс тогтвортой, тасралтгүй оруулж ирэх тал дээр л анхаарч байгаа болохоос үнийн тал дээр өнөөдөр анхаарах боломжгүй байна” гэдгийг онцоллоо.
Мөн цаашид шатахуун оруулж ирэх улсын тоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Иргэд БНСУ-аас яаж шатахуун оруулж ирэх гэж байгаа талаар гайхаж байх шиг байна. Бид энэ улсаас шатахуун авдаг. Сингапураас бас авдаг. Хэмжээг нь нэмэгдүүлэх талаар л ярьж байгаа юм. Шатахууны үнэ дээр тохиролцох боломжгүй. Одоогоор олдож байгаа газраас нь л авч байна" хэмээн ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.149
Tim dee Olson l baival une ch yaamai Uglen duulan mah avch indeed l baigaa biz dee
Хариулах