З.Мэндсайхан: Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгоно

Zuv.mn
1 цаг 17 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөцийн мах бэлтгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гарчээ.

Сангийн сайд З.Мэндсайхан энэ талаар мэдээллээ. 

Энэ жил нөөцийн мах бэлтгэхдээ Нийслэл Хөдөө аж ахуйн биржийн цахим бүртгэлтэй хослуулан бүртгэлийн системийг төгөлдөршүүлнэ.

Шаардлагатай хүнсний нөөц бүрдүүлэх агуулах, зоорьтой ААН-д эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Нэмээд хүнсний нөөцийг бэлтгэх агуулах, зоорь бэлтгэх ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох юм байна. 

Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгосноор,

-Мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно

-Хөнгөлөлттэй зээл аваад зориулалтын бусаар зарцуулдаг байдал арилна

-Хүртээмж нэмэгдэж, өрсөлдөөн бий болно

-Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авна

-Малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулна

--Төр нөөцийн мах бэлтгэж, зах зээлд тодорхой бус байдал үүсгэхгүй гэж тэрбээр онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна