Энхтайваны гүүрийн туслах замыг хааж, засна

Zuv.mn
1 цаг 4 минутын өмнө

Нийслэлд авто замын зам засварын ажил үргэлжилж байна. Өнөө шөнө Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 1км хэсгийн цементээр бэхжүүлсэн суурь хийх болон асфальтбетон хучилт авах ажил хийгдэнэ. Уг хэсгийн замын ажлыг наймдугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагт дуусгана.

Мөн Сүхбаатар дүүрэг 1-р хороо Зам тээврийн яамны зүүн талын Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд авто замын засвар, шинэчлэлт асфальтбетон хучилт авах ажил хийгдэнэ. Уг замын ажлыг наймдугаар сарын 08-ны өдрийн 23:00 цагаас эхэлж наймдугаар сарын 09-ний 12:00 цагт дуусгана.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.248
    41 минутын өмнө

    Хүн шоолоод элсэж ордог тийм эргүү тусгаы алба гэж бхгүү шүү

    Хариулах