ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлнэ

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлыг шийдсэн талаар мэдээлжээ. Тэрбээр "Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Москва дахь албан томилолт үр дүнтэй үргэлжилж байна. ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзлаа. Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудал шийдвэрлэлээ.

Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, таван мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов.

ОХУ өөрөө түлш, шатахууны хангамжийн амаргүй нөхцөлд байгаа ч хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэн манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлж байна.

Одоо тохирсон шатахууны ачилт, татан авалтыг нэн яаралтай зохион байгуулна. Хүнд цаг үед хөрш улсаа дэмжин, хамтарч буй ОХУ-ын Засгийн газар, холбогдох байгууллага, компаниудад талархал илэрхийлье" гэжээ.
Өчигдрийн байдлаар Толгойт, Рашаант, Дархан өртөөнүүдэд 44 вагон АИ-92 автобензин бууж, ШТС-уудад тээвэрлэлт хийгдэж байгаа мэдээллийг албаныхан өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна