Өнөөдөр /VIII.12/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ мэдээллээ.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр байх юм. Нийслэлд өнөөдөр 25-27, Багануур 23-25, Тэрэлж 22-24 градус дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна