Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Өнөөдөр УИХ-ын даргад 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. 2026 оны улсын төсвийн тодотгол бол үнийн өсөлт, эрчим хүч, шатахууны тасалдал доголдлоос ард түмэн улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх шинжлэх ухаанч эдийн засгийн тооцоолол юм.
Нэгдүгээрт, төр өөрөө бүсээ чангална. Төсвөө 1,4 их наяд төгрөгөөр хэмнэж байна. Бид урсгал зардлаас 433.4 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэж байна. Төр зардлаа танахдаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан.
2026 оны төсвийн тодотголоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
Нийгмийн даатгалын реформыг хэрэгжүүлнэ. Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сараас эхлэн ахмадуудад олгож эхэлнэ. Тэтгэврийн шударга бус тогтолцооны хүлээснээс ахмадуудаа чөлөөлж, гавьяаных нь үнэлэмжийг буцаан олгоно.
Цалин нэмэгдүүлэх арга хэмжээ:
Улаанбуудайн нөөцийг бүрдүүлж, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, махны нөөцийг бүрдүүлэх, зоорь агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх чиглэл дээр анхаарч ажиллана. Стратегийн зарим барааны нөөц хангамжийг тогтворжуулна.
Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэдэг бодлогыг барьж ажиллана. Нэг уурын зух дээр л асуудал үүсэхэд бид тог цахилгаангүй болох эрсдэлтэй байгаа юм байна. Энэ бол олон жил явсан ч шийдэж чадаагүй асуудал. Тиймээс их засвар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ. Үүнд 92.7 тэрбум төгрөг шаардлагатай.
Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль" арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Хувийн сургуулийн сул орон зайг ашиглана.
Авлигатай холбогдсон бүх албан тушаалтныг тэр даруйд нь бүх материалынх нь хамт хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа. "Хууль бус хөрөнгө хураах" хуулийг төсвийн тодотголоос өмнө УИХ-д өргөн барина" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна