МУГТ, Дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа БНСУ-ын Дэгү хотод болж буй ДАШТ-ээс зургаа дахь алтан медиалаа хүртлээ

С.Гандэлгэр
1 цаг 36 минутын өмнө

МУГТ, Дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа БНСУ-ын Дэгү хотод болж буй ДАШТ-ээс зургаа дахь алтан медиалаа хүртлээ. Тэрбээр энэ талаараа " Би үнэхээр сэтгэл хангалуун, баяртай байна. Миний арыг баттай авч явж, намайг бүх талаар дэмжиж байдаг хүүхдүүд, ач зээ нартаа маш их баярлалаа. 

Тэрбээр “400 метрийн уралдаанаа дуусгаад, удалгүй 1500 метрийн зайд үргэлжлүүлэн гүйж, алтан медаль хүртлээ. Ингээд “ДЭГҮ-2026 ДАШТ”-ээс зургаа дахь алтан медалиа, ДАШТ-ээс нийт 21 дэх алтан медалиа хүртэж байна.

Монголынхоо байрыг ахиулахын төлөө олон төрөлд оролцож, энэ удаагийн тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Би үнэхээр сэтгэл хангалуун, баяртай байна. Миний арын албыг минь баттай авч явж, намайг бүх талаар дэмжиж байдаг хүүхдүүд, ач зээ нартаа маш их баярлалаа.

Намайг үргэлж урамшуулж, ерөөлөө хайрлан, халуун сэтгэлээр уухайлан дэмжиж байсан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэн минь тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэж явах болтугай.
Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгасаар байх болно” хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна