Талийгаач 10 настай охины ар гэрийг НЗДТГ-аас түрээсийн байраар хангажээ

Х.Есү
1 цаг 38 минутын өмнө

Ховд аймагт 10 настай охиныг хөршийнх нь залуу хөнөөж, аав нь цогцсыг шатааж булсан хэрэг гарсан. Уг хэргийг Улаанбаатарын хотын Цагдаагийн Ерөнхий газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсд шилжүүлсэн байдаг. 

Үүнтэй холбогдуулан өмгөөлөгчийн зүгээр ар гэрийг нь Улаанбаатар хотод байх хугацаанд орон байраар хангах тусламж үзүүлж өгөөч хэмээн Нийслэлийн Засаг даргын тамгын газарт санал хүргүүлж, уулзсан юм. 

Үүний үр дүнд талийгаач охины ар гэрийнхнийг Улаанбаатар хотод байх хугацаанд НЗДТГ-аас түрээсийн байранд амьдруулахаар дэмжлэг үзүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна