Монголын сагсан бөмбөгийн “оюутны лиг” ирэх улиралд “стэппэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

Х.Есү
1 цаг 30 минутын өмнө

2026 оны есдүгээр сарын 4-ний өдөр “Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо” 2026-2027 оны улиралд “Степпэлинк Холдинг” компанитай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр “Степпэлинк Холдинг” компани энэ жилийн оюутны лигийн тоглолтын талбай, зохион байгуулалт, ивээн тэтгэлэг, борлуулалт, шууд дамжуулалттай холбоотой бүхий л ажлыг хариуцахаар болжээ.

Спортын олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай тус багийнхан энэ удаад “Оюутны лиг”-ийн зохион байгуулалтыг ч шат ахиулахаар зорьж буйгаа илэрхийлсэн.

Үүгээр энэ улирлын оюутны лигийн ажил албан ёсоор эхэлж, энэ улиралд 40-45 багийн 600 гаруй тамирчин аваргын цомын төлөө өрсөлдөх тооцоололтой байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна