О.Саранчулуун: Улсын төсвийн зарцуулж байгаа нэг төгрөг бүр иргэдэд нээлттэй байх ёстой

Х.Есү
1 цаг 35 минутын өмнө

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас тодрууллаа. 

Тэрбээр, "Л.Энх-Амгалан сайд товчхондоо намайг зохион байгуулалттайгаар мэдээлэл тараалаа гэж хэлсэн гэж ойлголоо. Бүх л УИХ-ын гишүүд харьяа хорооны хүмүүсээс төслийн дэлгэрэнгүйг авч болно. 

Өргөдлийн байнгын хороонд тараагдсан excel файлыг би сэтгүүлчид хэлсэн. Тэглээ гээд улсын дайсан болж байгаа юм уу. Төсөв ил тод биш байгаагийн тод асуудал энд харагдаж байна. Би их хурлын гишүүн болоод хоёр жил ажиллахдаа 126 гишүүний хэн нь аль тойргоос гарсан юм, хэнийх нь ард ямар бизнес байдаг вэ гэдгийг сонирхож байгаагүй. Намайг тэгсэн мэтээр ярьж байгаад нь харамсалтай санагдаж байна. 

А.Ариунзаяа гишүүнтэй нийлээд байсан зүйл байхгүй. Угаасаа 20 гаруй гишүүнтэй өргөдлийн байнгын хорооны чатад ирсэн мэдээлэл шүү дээ. Л. Энх-Амгалан сайдтай хамт очоод шалгуулж болно. 

Улсын төсвийн задаргааг олж авах процесс нь ил тод байх ёстой. Улсын төсвийн зарцуулж байгаа нэг төгрөг бүр иргэдэд нээлттэй байх ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна