Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "ОХУ-ын нөхцөл байдал хүнд байна. Дотоодын хэрэгцээ нь маш хүнд байна. Гэхдээ идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд зөвхөн Монгол улсад түлш экспортолж байна. БНХАУ-ын хувьд манайд түлш тогтмол нийлүүлье гэж анх удаа дугарлаа. Мөн үнээ тохиръё гэж ярилцлаа.
Харин манай талд захиалгаа нэгтгэж өгөх, хоёрдугаарт тогтмол ав гэсэн шаардлага тавьсан. Евро2 төрлийн бензинийг ОХУ л зөвхөн үйлдвэрлэж байна. Харин БНХАУ Евро5 төрлийг үйлдвэрлэдэг. Үүнээс харахад бид Евро5 руу шилжихээс өөр аргагүй байдал руу орж байгаа.
Манай улсын хувьд шатахууны хангалтаа таслахгүй байхыг хичээж байна. Одоогийн байдлаар нөөц хараахан бүрдэж амжаагүй байна. Үнэндээ олж ирж чадаж л байвал амжилт болчхоод байна. Засгийн газар огцроод шатахуун асуудалгүй болдог бол хамаа алга. Манай Засгийн газар сүүлийн 30 жил хийгээгүй нөөцийн савыг бэлдэж, олон улстай гэрээ байгуулж байна.
Шатахуун хилээр орж ирээд машины банкинд орох хүртэл нийт таван удаа шалгалт хийдэг. Машины мотор, шатахуун дамжуулах тоног төхөөрөмж нь бохирдсон бензинээс болж эвдэрнэ үү гэхээс өөр ойлголт байдаггүй юм билээ.
Яг үнэндээ бензин олдохгүй, тасарчихгүй байгаадаа л баярлахаас өөр аргагүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна