Н.Алтанхуяг: МАН ард түмний амьжиргаа биш, амин хувийн эрх ашгаа яриад сууж байгаа биз дээ

Х.Есү
1 цаг 27 минутын өмнө

Намрын улс төр эхэллээ. УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирж, С.Амарсайханыг огцруулахыг шаардсан лоозонг ширээн дээрээ зоосон харагдана.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодрууллаа. 

Тэрбээр, "Засгийн газрыг огцруулах асуудлыг хэн ч санаачилж болдог. Ардчилсан нам хийх ажилгүйдээ Засгийн газрыг огцруулах гээд байгаа юм биш. МАН ард түмний амьжиргаа биш, амин хувийн эрх ашгаа яриад сууж байгаа биз дээ. 

Энэ асуудал дээр саналаа хураагаад олонх нь шийднэ. Олонх гэдэг нь МАН шүү. Жижиг сажиг хэрүүл хийх хэрэггүй шүү дээ. Бид улсаараа ухарч явна. Үүнийг удирдан чиглүүлж байгаа МАН нь ажлаа хийхгүй байна. Хавар гэнэт гарч ирчхээд 2500 тонн мах маань хаашаа алга болов гээд солиороод байсан. Ийм хариуцлага зүйлийг нь яриад л огцруулах нь зүйтэй гэсэн юм. 

Ерөнхий сайдыг огцруулах бичигт би аль хэдийн гарын үсгээ зурчихсан. Засгийн газраа авч үлдэх эсэхийг МАН өөрөө хийнэ" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна