Ч.Лодойсамбуу: Одоо Засгийн газар огцорвол УИХ тарах нөхцөл бүрдэнэ

Zuv.mn
1 цаг 34 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар байр суурийг нь сонслоо.

Тэрбээр “Засгийн газрыг огцруулахгүй гэдэг байр суурьтай байгаа.

Эхний шалтгаан нь, улам дордоно. Хоёр дахь шалтгаан нь, УИХ тарах эрсдэлтэй. Энэ нь Парламентын засаглалд халтай, тусгаар тогтнол эмзэг болох учраас огцруулах нь буруу гэсэн хувийн байр суурьтай байна.

Нөгөө талаар Төсвөө ч батлуулаагүй Ерөнхий сайдыг огцор гэж хэлж чадахгүй. Таван сарын өмнө дэмжинэ гэчихээд, одоо төсвөө ч батлуулаагүй байхад нь чадахгүй. Тэртэй тэргүй Н.Учралыг шүүх цаг ирнэ.

“Итгэл үзүүлэх” тухайд, манай намын Улс төрийн зөвлөл Н.Учралыг өөрөөр нь итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхийг шах, С.Амарсайханыг огцруул гэдэг чиглэл өгсөн. Өмнө нь О.Цогтгэрэл даргын бланкаар гарын үсэг цуглуулахад намаас албан ёсны шийдвэр гараагүй учраас хувь гишүүний байр сууриа илэрхийлээд явсан. Одоо намаас шийдвэр гарсан учраас дэмжээд явахаас аргагүй.

Эрх баригчдын хагарлын тухайд, нэгнээ хууль зөрчиж байгааг хэлж, илчилж байгаа нь сайн хэрэг. Үр дүн гарна” гэлээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.115
    15 минутын өмнө

    Их хурал тарж ман данх болон түүний нөхдөөс ,ан жонхуу болон түүний нөхдөөс,изнн галзуу наараагаас салж байж төр цэвэршинэ дээ.

    Хариулах