Сангийн яам: ДНБ-ий 35.5 хувтай тэнцэж буй Засгийн газрын өр оны эцэст 44.5 хувь болж нэмэгдэнэ

Zuv.mn
1 цаг 30 минутын өмнө

УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны хурлаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэх үед Сангийн яам Засгийн газрын өрийн өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар мэдээлэл өглөө.

Сангийн яамны төлөөлөл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын асуусан дээрх асуултад “Засгийн газрын өрийн хэмжээ 2025 оны гүйцэтгэлээр 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьтай байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 36.2 их наяд буюу ДНБ-ий 35.5 хувьтай тэнцэж байсан. Оны эцэсээр ДНБ-ий 44.5 хувьтай тэнцэнэ гэж үзэж байгаа.

Төсвийн тодотголд орж ирж байгаа нэг их наяд төгрөгийн дотоод үнэт цаас, Азийн хөгжлийн банкнаас авах зээл, хувийн хэвшлийн ААН-үүдэд нэг тэрбум ам.долларын өрийн баталгаа гаргана гэж тооцоход ийм болж байгаа” гэж хариуллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна