УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал төсвийн тодотгол болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.09.16/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газрын гишүүнээр ажиллах тухай яриа болоогүй. Би өөрөө мэдэхгүй явж байна шүү дээ. Төсөв дээр хяналт тавих чиг үүрэг, бүрэн нь УИХ-д байгаа. Төсөвтэй холбоотой асуулт асуухаар Засгийн газрын эсрэг ажилласан болдог байж таарахгүй.
Төсөв хэлэлцэх, батлах нь төрийн маш том шийдвэр, хариуцлага. Тэгэхээр холбогдох албан тушаалтнууд өөрсдөө оролцож, хариуцлага хүлээдэг нь байх чухал.
Ардчилсан нам сөрөг хүчний ажлаа хийж байна. Гэхдээ өөртөө итгэл үзүүлэх гэдэг асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тодорхой туссан. Үүнийгээ сайн харж байгаа байх гэж найдаж байна.
Өмнө нь цагдаа, шүүхийн шийдвэр зэрэг байгууллагууд улстөрийн үйл ажиллагаанд оролцож байсныг би хувьдаа санахгүй байгаа. Улстөрийн үйл ажиллагаанд хэн оролцдог, хэн оролцохгүй байдаг вэ гэдгийг хуулийн хүрээнд эргэж харах шаардлагатай" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна