Чуулганаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулж, зөвхөн Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулж, ирцээ бүрдүүлэхээр тохирчээ

С.Гандэлгэр
1 цаг 50 минутын өмнө

ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох танилцуулга болон төсвийн тодотголын хэлэлцүүлэг ирцийн улмаас хойшилсоор байна. Нэг талд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, нөгөө талд УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохгүй "бойкот" хийж байгаагаас эл асуудал үүсээд байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр /2026.09.22/ 14.00 цагаас товлогдсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдэж, хуралдах эсэх нь эргэлзээтэй байсан ч МАН-ын бүлгийн гишүүд дотооддоо хуралдаж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулснаар ирц бүрдүүлэхээр болжээ. 

Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Төсвийн тодотгол, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль зэргийг өнөөдрийн чуулганы хэлэлцэх дарааллаас хасаж, зөвхөн ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэнгийн танилцуулгыг хэлэлцэхээр тохирсон гэнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.57
    39 минутын өмнө

    Энэ Оюун-Эрдэнийг Оросын тавиул Женко өөртөө элсүүлсэн бололтой???

    Хариулах