Япон улсын иргэн И.Томоко философич С.Молор-Эрдэнэтэй Чингис хааныг үгүйсгэсэн, түүхийг гуйвуулсан агуулга бүхий ярилцлага хийсний дараа олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Үүнтэй холбоотойгоор С.Молор-Эрдэнийг цагдан хорьсон бол Япон улсын иргэн И.Томоког Монгол улсаас албадан гаргахаар болсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдээд байв.
Энэ талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Б.Энхсүхээс манай сэтгүүлч тодруулахад "И.Томоког Монгол Улсаас албадан гаргах шийдвэр гараагүй" гэлээ.
Товчхондоо, Япон улсын иргэн И.Томоког албадан гаргахаар болсон тухай мэдээлэл ташаа байсан бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.57
Үг хэлэх эрх чөлөө гэдэг юмыг огт ойлгоогүй хүмүүс Төрд албан тушаалтан болчихоод цовхчоод байх юмаа??? Хэрэв Томоког үзэл бодлоо иэлрхийлсний нь төлөө албадан гаргавал Япон улс хариу арга хэмжээ болгож Японд байгаа монголчуудыг хөөвөл яах юм бэ??? Тэнэг та нар хариуцах юм уу??? Хариуцья ч гэсэн чадахгүй!!
Хариулах